Сар шинийн баярын үеэр цаг агаарын байдал эрс өөрчлөгдөж хүйтэрсний улмаас 52 настай Л осгож амиа алдсан хэрэг гарчээ. Эл хэрэг нь Хөвсгөл аймгийн Улаангом суманд болжээ. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт Ногоон модны гүүрний дор 32 настай О биедээ ямар нэг шарх сорвигүйгээр осгосон байдалтайгаар олдсон байна. Уг хэргийг гадны нөлөөтэй үйлдэгдсэн эсэхийг цагдаагийнхан шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )