Монголын кино Берлинд..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

63 дугаар "Берлинале" олон улсын кино наадмын үеэр зохион байгуулагдаж буй 6 дугаар "Синема Тотал" кино наадмын хүрээнд монголын кино урлагийн тухай „FilmTalk“ хэлэлцүүлэг Берлин хотноо боллоо.

Монголын кино урлагийг танилцуулах уг арга хэмжээг Берлин дахь ЭСЯ, "Синема Тотал" кино наадмыг зохион байгуулагч Унгарын соёлын төв "Коллегиум Хунгарикум" хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг нээж ЭСЯ-ны соёлын атташе Ч.Батбилэг, тус төвийн захирал К.Тогай нар үг хэлэв.

Олон улсын кино урлагийн нийт 50 гаруй төлөөлөгчид оролцсон уг хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, кино найруулагч С.Батмөнх нар оролцож, монголын соёл, кино урлагийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, уригдсан зочидтой "Берлинале" кино наадмаар гарч буй кино бүтээлүүдийн тухай сэтгэгдлээ хуваалцав. Хэлэлцүүлгийн үеэр "Эгшиглэн" хамтлаг монголын язгуур урлагийн тоглолт хийв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top