1 хүн хөрөнгөө мэдүүлээгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

 АТГ-аас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг 2013 нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 15-ны дотор зохион байгуулсан. ХОМ авах эцсийн хугацаа нь өнгөрсөн баасан гарагийн 17:00 цагт дуугавар болсон юм.

Улсын хэмжээнд нийт 47.000 гаруй мэдүүлэг гаргагч урьдчилсан байдлаар бүртгүүлсэн бөгөөд үүний 98 хувь нь мэдүүлгээ бүрдүүлжээд өгсөн байна. Харин Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд 254 мэдүүлэг гаргагч байгаагаас 253 буюу 99,2 хувь нь мэдүүлгээ өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top