“Грийн велла” хотхоны баячуудын “Ланд круйзер”, “Бенз”, “Рэнж ровер”-ууд шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойд байрлах “Грийн велла” хотхоныг баячуудын хотхон гэдэг. Эл хотхонд Монголын толгой баячууд болон Төрийн өндөр албан тушаалтнууд айлсдаг. Сардаа хэдэн мянган ам.доллар төлж тансагладаг хотхоны гражид гал гарч, зургаан машин шатжээ. Шатсан машинууд нь "Ланд круйзер-200”, “Бенз” жип, “Рэнж ровер” зэрэг үнэтэй машинууд байжээ. Осол уржигдар буюу шинийн зургаанд 15.00 цагийн үед гарсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top