Монгол түмэн бас нэгэн могой жилийг угтан тоссоор цөөхөн хонож байна. Тухайн жилд олсон амжилт, хийсэн бүтээл, онцлог үйл хэрэг, алдар гавьяагаараа монгол түмнээ магнайлсан эрхмүүдийг Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин олон нийтийн санал асуулгад түшиглэн тодруулдаг.
Энэ санал асуулгад Зуун эрхэм нийтдээ 70 хүнийг онцлон нэрлэсэнээс Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 153 оноогоор тэргүүлж, 93 оноогоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 60 оноогоор МУГЖ Э.Амартүвшин оржээ.
Мөн энэ алдартнуудын тоонд ШӨХТГ-ын дарга О.Магнай орсон байна. Тэрбээр нийт 15 оноогоор 9 дүгээр байранд шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )