Монголын хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Монгол Улсын иргэн Тодруул овогтой Аятунгаа, Монгол Улсын иргэн Бөхчулуун овогтой Солонго нарыг олон улсын цагдаагийн байгуулага болох интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Тэднийг Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр ийн дэлхий даяар хайж байгаа юм байна. Монгол Улсын иргэн Тодруул овогтой Аятунгаа нь өдгөө 21 настай бол Бөхчулуун овогтой Солонго нь 47 настай аж. Эдгээр хүмүүсийг эрүүгийн хэрэгт сэжиглэж байгаа аж.

Тодруул овогтой Аятунгаа нь Филиппин улсын иргэн П.Вендо гэгчтэй хамтран нутаг нэгтнээ худалдсан, хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй аж. П.Вендо гэгч нь хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт бүлэглэлийн гишүүн гэнэ.

мансууруулах бодис худалддаг бүлэглэлийн гишүүн 40 настай П.Вендо гэгчтэй хамтран нутаг нэгтнээ хүний наймааны золиос болгосон гэх хэрэгт сэжигтнээр татагджээ.Түүнчлэн мансууруулах төрлийн бодис наймаалцахад ч тээвэрлэгчээр оролцсон байж болзошгүй гэнэ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top