V-Day аян гурав дахь жилийнхээ нээлтийг хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Монголд гурав дахь жилдээ өрнөж буй Дэлхий дахины V-Day аяны нээлт, The Vagina Monologues жүжгийн хөрөнгө босгох арга хэмжээ болох V-Party 2013 Sky Lounge-д болж өнгөрлөө. V-Day нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, хүний эрхийн төлөөх олон улсын нэр хүндтэй хөдөлгөөн юм. Энэхүү үйл ажиллагааг V-Day аянд Монгол улсаас нэгдэж The Vagina Monologues жүжгийг толилуулах албан ёсны эрхийг авсан ”Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клуб зохион байгуулж, IC Creative Division медиа ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top