Ичих нүүрээ элгэндээ наачихсан даварсан эрхмүүдийн үнэн дүр төрхийг “Масктай Матар” цуврал илчлэхийг эрмэлздэг юм. Энэ удаа АН-ын гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаярын тухай өгүүлж байна. Албан тушаал, эрх мэдлийн үзүүрээс атгаж үзээд, амтанд нь татагдахын хэрээр таагүй зүйлстэй нэр холбогдох нь олширсон энэ эрхэм компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн төлөө л төрсөн юм шиг аяглан ярьж хэлдэг ч, хэрэг дээрээ тийм биш. Улсын төсөвт сар бүр 10 тэрбум төгрөг оруулдаг энэ компанийн 160-аад ажилчны цалингийн доод хэмжээ нэмэгдээд, нэмэгдээд 400 мянган төгрөг. Уг нь 2004 оноос эхлэн Хятад руу нүүрс гаргаж эхэлсэн тус компани 2010 онд 5 сая 200 мянган тонн нүүрс, 2011 онд 4 сая 700 мянган тонныг олборлож, үр ашгийг ч хүртэж ирсэн нь дамжиггүй. Гэтэл тус компанийн ТУЗ –ийн 9 гишүүн, Х.Түмэнбаяр нар орон нутгийн өмчит гэх тодотголтой компанийнхаа толгой дээр гарч суучихаад, уурхайн захиралдаа 5 сая төгрөгөөс давсан эрх мэдэл олголгүй, зөвхөн хэдхэн биендээ наалдах ашгийн төлөө үхэлдэн шунаж ирснийг компанийн ажилчид нь ил далд ярьж байдаг. Жилд 70 тэрбумаас буухгүй ашигтай ажиллаж байгаа тус компанийн орлогоос орон нутгийн хөгжил дэвшилд наалдаж үлдэж байгаа нь чухам юу л бол. Харин ч монголын Тавантолгой компани хятадын компаниудтай хэт сүжрэн, найр тавьж тэдний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн явдалд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаярын оролцоо тун их. Тэрээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, БНХАУ-ын “Shunfeng” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай Түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг байгуулсны ард Хятадын компаниуд болоод дотоодын хэдхэн эрх мэдэлтэнд ашигтай наймаа явагдсан байдгийг хэвлэлийнхэн бичиж ирсэн. Гэсэн ч Х.Түмэнбаяр нарын эрх ашиг халдашгүй дархан хэвээрээ л өдийг хүрлээ.
Ер нь Тавантолгойн удирдлагууд аливаа хуудуутай асуудлыг аргалж, даваад гарахдаа сайн улс. Стандартын бус усан оргилуур ашиглалтанд оруулсных нь гайгаар дэгэж дэрвэж явсан хоёр балчир хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэдийгээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн ашиглалтад оруулсан усан оргилуурын талаар “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлтийг гаргасан ч, Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаярын зүгээс амиа алдсан хүүхдүүдийг “амиа хорлосон” гээд хэлж яриад явж байдаг нь үнэхээр харамсалтай. Үнэндээ тэрээр “үхсэний хохь, амьдын зол” гэдэг хандлагаар энэ хэрэг явдалд хандсан гэхэд болно. Түүнчлэн талийгаач хүүхдүүдийн эцэг эх Э.Ганчулуун, А.Алтанчимэг нар хүний эрхийн хуульч М.Ичинноров нарт хандаж, тус компанийн дэндүү хариуцлагагүй байдлыг олон нийтийн сонорт хүргэсний дараа, ар гэрийнхэнд нь 10 сая төгрөг өгөөд асуудлыг намжаах үүргийг Х.Түмэнбаяр захирал ажилтнууддаа өгсөн тухай мэдээлэл гарсан билээ.
Тэгэхээр ийм увайгүй хүнийг “Масктай Матар”-аар онцлон тодруулсны буруу гэж байхгүй гэдэгтэй манай уншигчид санал нэгтэй байгаа болов уу гэж үзэж байна.
Мөнгө, эрх мэдлийнхээ хүчээр бүхэл бүтэн аймгийнхаа удирдлага, хуулийн байгууллагыг өөртөө урвуулж чадсан гэгддэг Хүүгийн Түмэнбаяр захирал хуулийг хүчтэй нь гишгилдэг гэдэг зэвүүн “афоризм”-ыг амьдрал дээр утгаар нь харуулж байна. Гол нь тэрийг нь хаа хаанаа мэдэж байдаг. Гэсэн мөртлөө яаж ч чадахгүй байгаа нь эмгэнэл мөнөөс мөн билээ. Тэрээр Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа аймгийн төв дэх нутгийн захиргааны удирдлагын ордноос 50 метр хүрэхгүй зайд Хан-Уул гэх тансаг зэрэглэлийн зочид буудал барьсан нь, Өмнөговийн хөрсөн доорх үүц баялагт сэтгэлээ өгсөн гадны хөрөнгө оруулагчдын ганц саатдаг газар нь болчихсон. Тэр чинээгээрээ ч ханш өндөртэй. 800 ам.долларын үнэтэй өрөөнүүд ч бий талаар өмнө нь өгүүлж байсан билээ. Өдгөө Монголоос гарах эрхгүй болчихоод байгаа Саус Гоби Сэндс компанийн Жастин Капла, Курт Черч нарын удирдлагууд ч түүний буудлын идэвхитэй үйлчлүүлэгчид байсан байх жишээтэй. Үнэндээ Өмнөговьд Х.Түмэнбаярын оролцоогүй бизнес гэж байхгүй гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлдэг. Аймгийн ИТХ-д эзэн суусан тэрээр цаашид хүртэх их ашгийнхаа төлөө тунчиг завгүй зүтгэж байгаа биз. Гол нь өөрийнхөө төлөө биш иргэдийнхээ төлөө зүтгэх ёстой гэдгийг мэдэж байгаа юм болов уу даа.
Үүнээс гадна Тавантолгой тосгонд хийсэн усан оргилуур нь хоёрын хоёр хүүхдийн аминд хүрсэн хэдий ч эл хэргийг өнөөдөр болтол шийдээгүй байгаа нь Х.Түмэнбаяр захирлын гар урттайнх биз. Өмнөговь аймгийн шүүхэд очсон эл хавтаст хэрэг хэдэн жил дарагдаж өнөө жил замхрах янзтай болоод буй. Хүний амь ийм хямдхан болчихсон цаг уу, Х.Түмэнбаяр захирлын эрх мэдэл хүний аминаас давчихсан цаг уу гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.
“Масктай Матар” цуврал үргэлжилнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 20 )
bitgii hutsaa shudarga erunhiilugsh bsan tsagt shalgadgvi um.
Tumenbayriin 2doh ehner Ariunaa geed Tavantolgoin nygtlan huuhen baidag yum teriig ch bas shalgah l heregtei bgamdaa. Tumenbayriin ehner geed shulam shig shar Selenge geed huuhen ene 2goo medne tegelee geed ch yah vedee Tumenbayriin olj irsen mongiig urj gadaad dotood yavdag jargal n bagsana geed******baidag biz
Tumenbayriig Avilgatai temtseh gazaraas shalgaj bga gesen Odoo l ene baiguulagaiig shudrag unen zov ajilahuu yahuu gedegiig harah tsag bolloo. Yaj alban tushaal erh medliig ooriin ger buldee ashigladag yaj hurdan huuli busaar bayjij boldogiin tod jishee bol yahiin argagui H.Tumenbayr gej nuursneesee yalgagdahgui har tsarait uzuulsen yumdaa.
zindaagiin guluhnuud zailaach ee
Zindaa gej zindaa doogyyr setgehuitei heseg nuhudiin buugnurul ...
Aguu hun sedew yridagjiriin hun amidr** yridagJijigheen hun ”hun: yridag ym sh d
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энд сэтгэгдэл бичсэн зарим нэг ямар боловсрол дорой юм бэ!! Зүгээр ажилаа хийгээд яваа хүнийг амны зугаа болгон ярилцаж байгаа үнэхээр харамс****тай.
ichku uurhain buh tehnik humuusiig ooriin huviin kompanii ajild ashiglanashuudee huviin ajila** boddog hunde ene hudlaa gar gej eniig l helnedee. Aimaar shun**tai hun. Odoo aimgiin tosovoor togoloh blguidee
naad muu luivarchin chin zailah boloogui yum bhdaa idej uuhiin dontoi hundee jijig geltgui tsohidog gardaa ichhed yanadaa har tumba
Badraag yagaad bichihgui bn.Ter sonin bn
ene zindaa.mn d ter setgegdel hyanah asuud** chini vilchildeggvi yumuu