МЗХ-ны ажил 07:30-д эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Монголын Залуучуудын Холбоо өнөөдрөөс эхлэн өглөөний 07 цаг 30 минутаас ажиллаж эхэлдэг болох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Тус байгууллагынхан ийнхүү өглөө эрт ажил эхэлж, орой 16 цаг 30 минутад ажлын цаг дуусах бөгөөд үүний үр дүнд байгууллагынхаа залуучуудын ажлын үр дүнг сайжруулах, хамгийн гол нь залуучуудыг өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэж, аливаа клуб, үйл ажиллагаа, уулзалт, ярилцлага, лекцэнд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх боломж, хугацаагаар хангах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэдгийг онцолж байна. Мөн тэд гаргасан шийдвэртэйгээ уялдуулан залуучуудынхаа бие биетэйгээ нөхөрлөж, өөрийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах боломжийг олгон МЗХ-ны төв байрны хурлын болон урлагийн заалыг нийт залуучууддаа болон залуучуудын зөвлөл, хороо, клубуудад нээлттэй болгож, үнэ төлбөргүй ашиглуулахаар болж байгаа юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top