Та тийм гэж хир олон хэлдэг вэ?. Таны "Тийм" олон уу?,"Үгүй" олон уу?. Тийм гэдэг нь бусдад туслахад бэлэн олонтойгоо байна гэсэн үг. Үгүй гэдэг нь бусдад туслахгүй амиа л бодож амьдарна гэсэн үг. Үгүй олон болох тусам та нийгмээс бусдаас тусгаарлагдаж, ганцаардаж, найз нөхөдгүй болж байдаг бол тийм олон болох тусам нээлттэй болж, таны хөгжил зөв болж байдаг. Мэдээж яах ч аргагүй зарим зүйл дээр үгүй гэж хэлэх нь зөв байдаг ч, таны үгүй нь багасаж тийм нь ихсэж байвал та зөв замаар явж байна гэж ойлго. Өнөө үед үгүй дэндүү олон болж. Хүн амьдралынхаа туршид "Тийм" гэдэг үгийг 5000 удаа сонссон байхад "Үгүй "гэдэг үгийг нэг сая удаа сонссон байдаг байна. Ямартай ч та тийм гэж олон хэлж байгаарай. Болж л өгвөл хүнд туслахад бэлэн байхсан.
Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )