Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон албан тушаалтнуудыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Багахангай дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаяр, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар Т.Баттулга, Улаанбаатар сангийн гүйцэтгэх захирлаар Ш.Одгэрэл, Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Б.Батцэнгэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаар Я.Байгальмаа нарыг томилжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )