Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаа ”Супер модель”-ийн Гранпри-г авч байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Нутаг нэгтнээ харьд худалдсан Т.Аятунгаа "Супер модель"-ийн гранприг авч байжээ

Монгол Улсын иргэн Тодруул овогтой Аятунгаа, Монгол Улсын иргэн Бөхчулуун овогтой Солонго нарыг олон улсын цагдаагийн байгуулага болох интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Тэднийг Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр дэлхий даяар хайж байгаа бөгөөд Тодруул овогтой Аятунгаа нь Филиппин улсын иргэн П.Вендо гэгчтэй хамтран нутаг нэгтнээ худалдсан, хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй  хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байгааг бид мэдээлсэн.

Нутаг нэгтнээ харьд худалдсан сэжигтэн Т.Аятунгаа гэж хэн бэ?

Тодруул овогтой Аятунгаа нь “Сансар”-т байрлах 97-р сургуулийг төгссөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуултд элсэн оржээ. Тэрбээр “Miss Mongolia 2011” тэмцээнд оролцож шилдэг 20 оролцогчийн нэг болж байсан бөгөөд загвар өмсдөг, рекламанд тоглочихдог сэргэлэн нэгэн. “Miss Mongolia 2011” тэмцээнд 13 гэсэн хувийн дугаартайгаар оролцож байжээ. Тухайн үед Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн I курст суралцаж байсан ба биеийн жин нь 53 кг, өндөр 171 см, биеийн харьцаа 91х65х94.5 байсан аж.

Үүнээс өмнө 2008 онд "Супер модель" тэмцээний ялагчаар тодорч “Гран при” шагналыг хүртэж байсан юм. Эл тэмцээн нь охидын бие хаа, царай зүс гэхээсээ илүүтэй оюун ухааны тэмцээн гэж хэлж болох юм. 17-хон настайдаа эл тэмцээнд түрүүлсэн Т.Аятунгаа нь 4 дүгээр ангид байхаасаа эхлэн “Эра” агентлагт загвар өмсөгч хийж эхэлжээ.

Өөртөө “хэт” итгэлтэй тэрбээр "Супер модель" тэмцээнд анх орохдоо л түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байж.  Энэ тэмцээнд түрүүлээд шагналд нь "25-р суваг "телевиз, "Монгол шилтгээн" цогцолбор, "Таван богд" компаниас Малайз, Сингапур улс орнуудаар аялах эрхийн бичиг авч байжээ.

Н.Молор-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунаа(122.254.115.111) 2025 оны 03 сарын 13

Энэ хүний дотор юу болж байгааг мэдэхгүй энэ хүн хэн ямар амьдралтайг нь ч мэдэхгүй байж хүнийг ингэж хэлж болохгүй биз дээ.Хүн бүр амьдралд алддаг харин алдаанууд нь өөр өөр л байдаг болохоос биш.Энэ охин амьдралдаа алдаа л биз та бүхний бичсэн энэ хэдхэн үнэн ч юмуу өрөөсгөл ч юм уу үгнээс болж бас яаж гутарч байгаа бол харийн хүмүүс биднийг гэхгүй нь л тодорхой ядаж монголчууд бүгдээрээ нэг нэгнээ гэелдээ.Хараама

1  |  0
maggy(5.149.32.3) 2025 оны 03 сарын 13

huurhun ohin yum a

1  |  0
Top