Байгуулагдаагүй музейн захирал томилогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус музейн захирлыг сонгосон байна. Тодруулбал Соёл, спорт, аялал жуулчлалын яам музейн захирал, ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм. Улмаар дээрх “местэд” нэр дэвшигчдээс Н.Жавзмаа шалгарчээ. Н.Жавзмаа нь 1992-2000 онд Монголын анчдын нийгэмлэгийн харьяа  “Ан агнуурын музей”-д тайлбарлагч, эрхлэгч, “Байгаль хишгийн ордон”-ы даргын ажлыг тус тус хашиж байсан. 2001 оноос өнөөдрийг хүртэл  Байгалийн түүхийн музейд Чихмэлийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийн даргаар ажиллаж байгаа ажээ.

Байгуулагдаж амжаагүй уг музейд тарбозаврус, завролоф, овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах аж. Мөн ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн  үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан  үлэг гүрвэлийн үзмрүүдийг багтаах гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top