Барилгын салбарынхны гэр бүлийн хүмүүс БНСУ-д хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Барилга, хот байгуулалтын салбарын ажилтан, албан хаагчид болон гэр бүлийн хүмүүс  БНСУ-д  хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх боломжтой болж байгаа аж. Учир нь Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа  БНСУ-ын Халлим их сургуулийн Чүнчон Ариун сэтгэл эмнэлгийн захирал Сан Со Ли нархамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу бүх төрлийн шинжилгээ хийлгэхэд 10-15 хувь, мэс заслын эмчилгээний зардлыг  30 хүртэл хувиар хөнгөлөх боломж бүрдэж байгаа юм байна. Халлим их сургуулийн Чүнчон Ариун сэтгэл эмнэлгийн захирал Сан Со Ли эрхэм өөрөө ингэж мэдэгдсэн байна.

Харин Барилга, хот байгуулалтын дэд сайд “Барилгын салбарын ажил хүнд хүчир. Мэргэжлээс шалтгаалах өвчин манай салбарынханд тусах нь бий.  Зарим өвчтнүүдийн тухайд Монголдоо онош нь тогтоогдохгүй байх нь ч бий. Тиймээс Канванду аймгийн Эрүүл мэндийн аялал жуулчлал дэмжих төв болон Халлим их сургуулийн Чүнчон Ариун сэтгэл эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгт зурж байгаадаа баяртай байна” хэмээн хэлсэн байна.

Талууд цаашид хамтын ажиллагааны хүрээнд эмчилгээ, оношлогооны хувь хэмжээг ахин бууруулах, зарим тохиолдолд 100 хувь үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжийг цаг тухай бүрт нь хөндөж ярилцахаар тохирчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top