Ерөнхий сайд анхны хичээлийг нээж хонх цохино

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Нийгмийн үнэт баялаг болсон иргэдийнхээ дотоод нөөц бололцоог нээх, урам хүч хайрлах, төрийн зүгээс иргэдээ хүчирхэгжүүлэх, дэмжих, тэдэндээ итгэл урам өгөхөд   шинэчлэлийн Засгийн газар  анхааран ажиллаж байгаа. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газар, Хувь Хүний Хөгжлийн Институттэй хамтран “Амьдрах ухаан- Амжилтын хөтөч”  төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн  “Амьдрах ухаан- Амжилтын хөтөч” сургалтын нээлт маргааш 11 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркад байрлах Хувь хүний хөгжлийн Институтын сургалтын байранд болно.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны хичээлийг нээж, үг хэлэхийн зэрэгцээ хичээлийн нээлтийн хонхыг цохино. Хувь Хүний Хөгжлийн Институт нь нийгмийн бүх давхаргад, тухайлбал, оюутнууд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон хүн бүрт Амьдрах ухаан- Амжилтын Хөтөч хөтөлбөрийг хүргэх юм. Зөвхөн мэдлэг, мэдээлэл  дамжуулдаг биш харин       хүмүүсийг амьдрах ухаандсургаснаарамжилт , хувийн өсөлтхөгжил, санхүүгийн эрх чөлөө, эрүүл амьдрал, эвтэй гэр бүл болон зөв сайхан харилцаа руу хөтөлдөг гүүр болохоороо онцлог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top