Прокурорын байгууллага өнгөрсөн онд 12855 гомдол хүлээн авч 10906 буюу 84,8 хувийг шийдвэрлэж, 1688 буюу 13,1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэн шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн төв архивт 1961-2011 оны 67,7 мянган баримт хадгалагдаж байгаагаас өнгөрсөн онд эрүүгийн хэргийн талаар байгууллага, иргэдэд 9475 лавлагааны хуулбар олгожээ. Түүнчлэн цагдаа болон хуулийн бусад байгууллагын хүлээж авч шалгасан гэмт хэргийн шинжтэй 67215 өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан нь өнгөрсөн оныхоос 6,2 хувиар өссөн байна.
Прокурорын байгууллага эрүүгийн 54697 хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 6584 хэргийг шүүхэд шилжүүлж, 17614 хэргийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Мөн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан 11140 хэргээс 2816 хэргийг хялбаршуулсан журмаар шалгуулан шийдвэрлүүлсэн байна.
2012 онд шүүхээс 259 хэрэг, 195 үйлдэл холбогдол, 155 зарим холбогдогчид холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосноор 132 хүнийг цагаатгасан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэрэг 54 буюц 20,8, цагаатгагдсан хүн 26 буюу 19,6 хувиар өссөн байна

Сэтгэгдэл ( 0 )