НИТХ хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

 

НИТХ маргааш 10 цагаас хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын тухай”, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах тухай болон уг хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай”, “Гэр хорооллын дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журам батлах тухай” асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top