Геодези, зураг зүйнхэн спортоор өрсөлдлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

 

Геодези, зураг зүйн салбарын Шилжин явах цомын төлөө таван төрөлт тэмцээн боллоо. Тэмцээн шатар, даам, сагс болон гарбөмбөг, ширээний теннис гэсэн таван төрлөөр, геодези, зураг зүйн салбарын 150 орчим байгууллагын төлөөлөл оролцсоноороо энэ удаагийн тэмцээн онцлогтой байв.  Эрэгтэй 15, эмэгтэй 10 баг оролцсон сагсан бөмбөгийн тэмцээнд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын манай баг амжилттай оролцож, эрэгтэй  мөнгө, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ.  Холимог 15 баг өрсөлдсөн гарбөмбөгийн тэмцээнд манай эрэгтэй баг шагналт 4 дүгээр байр эзэллээ. Байгууллагын шилдэг даамчдаа төлөөлөн оролцсон Орон зай, мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Сэр-Од нэг ч хожигдолгүй түрүүлж, алтан медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top