”Миний” дэлгүүрийг хаагаач миний мөнгөөр цалинждаг МХЕГ-ын байцаагчдаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

 

Монголын томоохон сүлжээ дэлгүүрийн нэг нь “Миний” дэлгүүр. Гэвч Монхангай группийн энэхүү сүлжээ дэлгүүрийн асуудал “но” буурахгүй харин ч нэмэгдсээр байна. Үүнийг нь буюу үнэнийг нь бичсэн хэвлэлийнхнийг хар, муу хүмүүс гэж өөрсдийнхөө сурталчилгаанд бараг л өсвөр насны нэг баньдиар хэлүүлдэг.  Үүнийг уншигч та бүхэн санаж байгаа бизээ.  Өөрөөр хэлбэл тэд ариухан цагаахан, хамгийн чанартай чансаатай бүхнийг худалддаг болж таарч байгаа юм.  Бас хамгийн хямд, шинэ бараа зарж байгаа гэж хэдэн ээрч муурсан ажилчдаараа сурталчилгаа хийдэг.  Энэ сурталчилгаа дийлэнх тв-ээр орой бүр гарч байсан.  Үнийн дүнгээр нь тооцвол найман оронтой тоонд багтахаар их хэмжээний мөнгийг сурталчилгаандаа зарцуулсан нь илт. Тэд сурталчилгаандаа зарсан мөнгөөрөө чанартай бараа бүтээгдэхүүн худалдахад зарцуулсан бол өнөөдөр энэ нийтлэлийг бичихэд хүрэхгүй л байх.  Уг нь сүлжээ дэлгүүр гэдэг утгаараа  нэр төрөө бодож, олигтой, чанартай, чансаатай бараа худалдаж баймаар. Тэгтэл үнэн хэрэгтээ тэд хөгзөрсөн, муудсан юм зарах нь энүүхэнд. Хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн зарах бол хэвийн үзэгдэл.  Тус дэлгүүрээр хаа нэг үйлчлүүлэхэд  үйлчлүүлэгч нь “Танай  энэ бараа чинь муудсан байна, хугацаа нь дууссан байна” гэх мэтчилэнгээр  маргаан хийж байгаа харагддаг. Энэ байдал минйи мэдэхийн сүүлийн  зургаан жил ажиглагдаж байгаа. Хамгийн сонин нь өнөөдөр энэ сүлжээ дэлгүүр оршин тогтносоор байна.  Өөрөөр хэлбэл Хэрэглэгчийн төлөө газар, МХЕГ ажлаа хийхгүй байна. Эсвэл тэд “Миний” сүлжээ дэлгүүрээс мөнгө тогтмол авдаг болоод нүдээ тас аниад, алдаа бүрийг нь уучилдаг байх. Хэрвээ тэд  ажлаа сайн хийдэг байсан бол  тус сүлжээ дэлгүүр ингэж “даам” гарч үйлчлүүлэгчийг хохироохгүй л байх. Нэг бол ажлаа хий, эсвэл өөрсдөө шалгуулдаг газраараа шалгуул. Тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчид, МХЕГ-ын байцаагчдыг ажлаа хийхийг шаардаж байна.  Худлаа гэвэл өөрсдөө дурын сүлжээ дэлгүүртээ ороод үз.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top