Төрөлтийн айдас нь хийсвэр хагалгааг ихэсгэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

2006 онд Шотландчууд олон нийтийн газар тамхи татахыг хориглож, үүнээс хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

Эрдэмтдийн хувьд төсөөлж байгаагүй гэнэтийн үр дүн гарсан  нь энэхүү хууль гарсанаас хойш 1 ЖИЛИЙН ДАРАА  нийт улс даяр  дутуу төрөлт 10% багассан байна. Үүнээс бусад нөлөөлж болох хүчин зүйлүүдийг  судалж жирэмсэн эх дам тамхидалт нөлөөлж байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.Статистикийн судалгаагаар энэхүү хууль гарсанаас хойш төрсөн хүүхүүд зүрх судасны талаас илүү үзүүлэлттэй мөн багтраа өвчнөөр өвдөх нь бага байв.Тамхины утаа хэдий гүнзгий амьсгалаагүй байлаа ч ургийн өсөлт хөгжил болон ихэст нөлөөлдөг гэж эрдэмтэд үзжээ.

Plo Medicin сэтгүүлд саяхан гарсан судалгаанд 700 мянган төрөлт 14 жилийн турш шотландад байсныг судалж энэхүү хууль гарсанаас хойш тамхи татдаг эхчүүд 25-19%  буурч дутуу төрсөн нярай буюу бага жинтэй хүүхдийн тоо ч мөн буурчээ.

Судлаачийн ярьснаар Шотландад жилд 8000 хүүхэд дутуу бага жинтэй төрдөг байна, э дгээр хүүхдүүдийн амь насыг аврахад ердөө л  эдийн засагийн бага зарлагат хуулийн төсөл цаашид с хэдэн зуун мянган хүүхэд аварна иймээс ийм хуулийг дэлхий нийт даяараа хэрэгжүүлэхийг санал болгожээ

Төрөлтийн айдас нь хийсвэр хагалгааг ихэсгэж байна

Щведэд явуулсан шинэхэн судалгаагар төрөлтийн айдас нь хийсвэр хагалгаа хийх эрсдэл нэмэгдүүлж байна гэжээ.

Судалгаанд нийт 353 эх төрөлтийн айдастай,  579 төрөлтөөс айдасгүй байснаас 16,5%эхний хэсгээс хийсвэр хагалгаа сонгож  9,6% хоёрдохоос сонгожээ. Төрөлтийн өвдөлтийн айдас нь ихэнхдээ ойр дотны найз нөхөд гэр бүлийхэнээс сонссонтой холбоотой байна

Эмэгтэйчүүд жирэмслэхэд кофеин нөлөөлж байна

Невадын их сургуулийн ШОН УОРДЫН хэлснээр кофе эсвэл кофеин агуулсан уух зүйлүүд жирэмслэхийг хүссэн эмэгтэйчүүд хэрэглэхгүй байхийг зөвлөжээ.Сүүлийн үеийн мэдээгээр кофеин нь үр бүрэлдэхэд нөлөөлөх магадлалтай гэж үзэн 9000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагар өдөрт 4с дээш  аяга кофе уудаг эмэгтэйчүүд жирэмслэх магадлал 1\4 багасдаг. Кофеин нь үрийн хоолойн булчингуудийн идэвхижилтийг бууруулж ингэснээр өндгөн эс үрийн хойлоогоор явдаг хөдөлгөөн удааширдаг гэж үзжээ.

Төрөлт 60-д оны судалгаатай харьцуулахад илүү урт 2,5 цагаар ихэссэн байна

The daily mail сэтгүүлд бичсэнээр 150000 гаруй америк эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар төрөлтийн дундаж үргэлжлэх хугацаа 2,5 ЦАГААР  50 ЖИЛИЙН өмнөхтэй харьцуулахад ихэссэн байна

Эхэхүү үзүүлэлтийг эрдэмтэд, одоо үед эмэгтэйчүүд илүү хүнд жинтэй мөн хожуу төрж байгааг | 60 онтой харьцуулахад 4 жилийн хойно | холбон тайлбарлаж байна.

Мөн одоо үед төрөлтийг удирдахад тодорхой өөрчлөлтүүд  гарсан.Үүнээс эпидураль мэдээгүйжүүлэг идэвхитэй хэрэглэж байгаа нь төрөлтийг удаашруулж болдог. Гэвч энэхүү дүгнэлт нь 1959-1966 онд Америкт төрсөн нийт 40000, 2002-2008 онд төрсөн 10000 төрөлтөнд тулгаарласан ч эрдэмтэд ихэнх хөгжингүй орнуудад мөн ийм байна гэж үзэж байна.

Тэгэхээр, Төрөлтийн 1_р үе | базлалт эхэлсэнээс|  анхан төрөгчид дунджаар  2 цаг 36 минутаар уртассан. Харин 2 ба түүнээс дээш төрж буй эхийн төрөлт 2 цагаар уртассан. Ихэнх 50% дээш төрөлтөндөө эпидураль мэдээгүйжүүлэг хийн 40-90 минут уртассан бол 60 онд 4% хэрэглэж байжээ. Судлаач КАТРИН ЛОФАН америкийн хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хэлэхдээ энэхүү мэдээгүйжүүлгийн дараа эмэгтэйчүүдэд хэвтэхийг зөвлөдөг нь төрлөг удааширхад  нөлөөлж болно гэжээ.

Судлаачид орчин үеийн нярай мөн илүү хүнд байна, эмч нар төрөлт эрчимжүүлэх окситоцин хэрэглэх болсон гэх зэрэг шүүмж гаргасан боловч шалтгааныг нь бүрэн тайлсангүй.

Клиникийн нэгдүгээр амаржих газрын их эмч Б.Оюунчулуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top