Маргааш 11.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д ”Дууны оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурал болох аж. Судлаачид 15 мянган дууг судлаж үзэхэд 14 мянга нь хуулбар дуу болохыг тогтоожээ. Энэ талаар “Монгол гүүшийн чуулган”, САЖЯ-ны Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран мэдээлэл хийх юм байна. Хуралд Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МСНЭ дарга Б.Галаарид, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, МХЗХ-ны дарга Б.Бямбабаяр, Оюуны өмчийн газрын дарга, мэргэжилтэн, Москап”-ын гүйцэтгэх захирал М.Энхцэцэг, дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, дуучин МУГЖ Ц.Өлзий-Орших нар оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )