УИХ-ын харьяа байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулах, цаашид хамтран ажиллах чиглэлээр УИХ-ын даргын санаачлагаар сар бүр зохион байгуулах анхдугаар уулзалтыг Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулжээ.
Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд оролцон санал бодлоо солилцож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )