Зам тээврийн сайд А.Гансүх сэтгүүлчидтэй нээлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Зам тээврийн яамны энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.
5,2 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлэх компани байгуулна
2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 киломерт төмөр замыг барилгын ажлыг эхлүүлэх гэж байгаа гэнэ. Мөн Тавантолгойг- Сайншанд руу 500 километр, Сайншанд-Чойбалсан луу чиглэсэн ажлын чиглэлийг дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн Монголын төрийн өмчит МТЗ компанид 1900 километр төмөр замыг эхлүүлэх тусгай зөвшөөрлийг олгосон байгаа. Энэ монголын төр өөрөө төмөр замаа барих юм. МТЗ компани энэ төмөр замыг барих тусгай зориулалтын төслийг компани байгуулна. Энэ компанийн 51 хувийн Монголын компани өөрөө эзэмших юм. Харин 49 хувийг нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшихээр тогтжээ. Мөн тодорхой хэмжээний санхүүжилтийг ОУ-ын санхүүгийн байгууллагаас босгохоор төлөвлөсөн байна. Нийтдээ 5,2 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийг төслийн тусгай зориулалтын компани хэрэгжүүлэх юм. Энэхүү компани ирэх долоо хоногоос байгуулагдах гэнэ.
Богд хаант төмөр зам төслийг хэрэгжүүлнэ
Мөн Богд хаант төмөр зам гэсэн төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл УБ-ын дундуур гарч байгаа төмөр замыг хотоос гаргаад Богд-Уулын урдуур гаргаад холбох аж. Үүнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт байгаа юм. Үүнийг бондоос санхүүжүүлэхээр хүсэлтэй өгсөн байгаа.
400 вагон худалдаж авна
Улаанбаатар төмөр зам 2007 онд 14 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол өнгөрсөн онд 20 сая тонн ачаа тээвэрлэсэн тоо гарчээ. Улаанбаатар төмөр зам нь МУ-ын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг тээврийн монопол байгууллага. Тийм ч учраас Улаанбаатар төмөр замын тээвэр бараа бүтээгдэхүүний хангамж болон инфляцид нөлөө үзүүлдэг билээ. Иймээс инфляцийг тогтворжуулах үүднээс Монголбанктай хамтран дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд Замын-Үүдээс 24 цагийн дотор ачаа ямар нэгэн зогсолтгүйгээр зохион байгуулж байгаа юм. Мөн цаашид шинэ зүтгүүр худалдаж авах аж. Мөн вагоны хамгамжийг сайжруулах чиглэлээр 400 шинэ вагон худалдаж авахаар болжээ.
Далайн тээврээс 2,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ
Далайн усан тээврийн асуудал нэг их анхаарал татдаггүй боловч далайд гарцгүй манай орны хувьд зайлшгүй анхаарах ёстой юм. МУ 1996 ОУ-ын далайн орнуудад элсэн орсон. Засгийн газрын 2012-1016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт далайн чиглэлээр тодорхой асуудлууд тусгагдсан байгаа юм байна. Энэ далайн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран ажиллана үндэсний боловсон хүчнүүдээ бэлтгэх зэрэг зорилтуудыг тавьсан байна. Далайн тээврээс 3,1 тэрбум төгрөгийн орлого оруулаад 2,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Манай төсөр замын чиглэл бүгдээрээ далайн боомтууд руу чиглэсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл хөрш орнуудынхаа далайн боомт дээр өөрийнхөө уул уурхайн бүтээгдэхүүнийг хүргэсэн тохиолдолд далайн тээврийг өөрөө бие дааж болон далайн тээврээр тэргүүлэгч орнуудтай хамтрах юм. Тиймээс төмөр зам далайн тээврийн нэгдсэн дэд бүтэц байгуулах зорилт тавьсан байна.
МИАТ 3,5 төгрөгийн хэмнэлт гаргасан
Иргэний нисэх салбар сүүлийн үед багагүй хэл ам дагуулаад байгаа. Салбарын сайд тус салбарын өнөөгийн байдлын талаар ярихдаа “Иргэний нисэхийн салбар бол манайд маш чухал. Манайх далайд гарцгүй төдийгүй манай хоёр хөрш бол дэлхийн эдийн засаг, улс төрд нөлөө үзүүлдэг хүчирхэг хоёр хөрш байгаа. Ийм хоёр хөршийн дунд далайд гарцгүй орон агаарын тээврийн салбарыг маш үр дүнтэй ашиглах нь манай улсын стратегийн зорилт” гэсэн юм.
Монгол улс агаарын тээврийг хөгжүүлэх Төрийн бодлоготой болсон тухайгаа ч сайд энэ үеэр дурьдаж байв. Энэ бодлого төвлөгөөг 16, 20 гэсэн хоёр үё шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020 он гэхэд агаарын тээврийн бүс нутагтаа төдийгүй ОУ-д өрсөлдөх агаарын тээврийн хүчирхэг компанитай салбар болгон хөгжүүлнэ. Өнөөдөр МУ-д агаарын тээврийн 10 компани байдаг аж. МИАТ компани алдагдалтай ажиллагааны талаар дурьдсан юм. Яагаад алдагдалтай ажилладаг гэхээр маш өнөдөр үнэтэй шатахуун хэрэглэдэг. Өнөөдөр нэг тонн онгоцны шатахуун дэлхийн зах зээл дээр дундаж үнэ 1100 ам.доллар байдаг. Харин манайх 1750 ам.доллар. ийм өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаа тохиолдолд МИАТ компани ашигтай ажиллах ямарч боломжгүй байгаа. Тиймээс өөрсдөөсөө шалтгаалах ажлуудыг хийгээд эхэлсэн гэв. МИАТ компанид удирдлагын баг шинээр томилсон байна. Энэ удирдлагын баг бүтэц зохион байгуулалтай холбоотой үйл ажиллагааны хэмнэлт гаргасан байна. Жишээлбэл, 1724 оронтоо байснаас 632 болгосон байна. Ингэж бүтэц зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг шинэчилснээр 2,4 тэрбум төгрөг хэмнээд байгаа аж. Бусад үйл ажиллагаатай холбоотой 600 сая төгрөг хэмнэсэн байна. Ингээд нийтдээ 3,5 төгрөгийн хэмнэлт гаргасан гэнэ. МУ яг өөрийн өмчлөлийн агаарын хөлөг байхгүй. Өнөөдөр нисэж байгаа дөрвөн онгоц бол түрээсийнх гэнэ. Тиймээс 2016 он гэхэд гурван шинэ онгоц худалдан авахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжийн онгоцын урьдчилгааг өгсөн боловч санхүүжилтын асуудал гарч ирж байгаа гэнэ. Тиймээс мөн л бондоос оруулахаар яригдаж байгаа аж.
Есөн аймаг хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон
Авто тээврийн салбарыг хөгжүүлэхээс Зам тээврийн яаман дээр ажлыг хэсэг гарсан байна. Энэ хүрээнд бүх аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор болсон. Одоогийн байдлаар есөн аймаг хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад авто зам барина. Нийт 1340 км авто зам баригдах бол ирэх жил Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой, 2015 онд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг тус бүр хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )