Улсын үзлэгийн үр дүнг хүчингүй болгох талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Өнөөдөр Стандартчилалын Үндэсний зөвлөлийн хуралдаан 09:30 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар шинээр мөрдөгдөх стандартуудыг хэлэлцэн батлах юм. Тодруулбал, интоор, алим, чавга, бөөрөлзгөнө, гүзээлгэнэ зэрэг жимсний модны суулгацын стандартууд, биржийн бараа, хонь, ямааны ноос ноолуур, сарлагийн хөөврийн шаардлагын стандартууд, "Гэрэгэ" чанарын тэмдэгийн стандарт, Мэдээлэл харилцаа холбоо, Лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих стандарт, артерын даралт, чихрийн шижингийн эмнэлзүйн удирдамжийн стандартуудыг батлах юм байна. Мөн Улсын үзлэгийн үр дүнг хүчингүй болгох, шинэчилж өөрчлөх стандартуудыг талаар мэдээлэл хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top