10:00 цагт Төрийн ордоны Иргэний танхимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хууль батлах тухай хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урдчилан сэргийлэх зөвлөлийн хурал НЗДТГ-ын А танхимд эхлэж байна.
10:00-12:00 цагт БОНХЯамны “Хаан танхим”-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах уулзалт ярилцлага болно.
11.00 цагт Дууны оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д болно. Судлаачид 15 мянган дууг судлаж үзэхэд 14 мянга нь хуудбар дуу болохыг тогтоожээ. Энэ талаар “Монгол гүүшийн чуулган”, САЖЯ-ны Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран мэдээлэл хийх юм байна. Хуралд Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МСНЭ дарга Б.Галаарид, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, МХЗХ-ны дарга Б.Бямбабаяр, Оюуны өмчийн газрын дарга, мэргэжилтэн, Москап”-ын гүйцэтгэх захирал М.Энхцэцэг, дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, дуучин МУГЖ Ц.Өлзий-Орших нар оролцох юм байна.
11.00 цагт ”Монгол ньюс” мэдээллийн төвд “Оюутолгой 51 хувь” олон нийтийн хөдөлгөөн байгуулагдсан талаар мэдээлэл хийнэ.
СГЗ, зураач Ц.Нарангэрэлийн ”Европоор аялсан нь” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр ”976” арт галерейд болно.
13 цагаас Монголын дугуйн нэгдсэн холбоо нь энэ жилийн төлөвлөгөөгөө Улаанбаатар зочид буудалд танилцуулах гэж байна. Энэ үеэр манай тамирчид хятад улсын дугуйн багтай хамтарсан баг бүрдүүлж байгаа, мөн нийслэлтэй хамтран унадаг дугуйн зориулалтын 143 км зам, 99 зогсоол Улаанбаатарт байгуулах гэж байгаа зэрэг мэдээллийг хийнэ. Уулзалтанд дугуйн спортын тамирчид хүрэлцэн ирнэ.
14.00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан ”Хангарьд” ордны 14 давхарт болно.

Сэтгэгдэл ( 0 )