Т.Аятунгаа хүүхдээрээ барьцаалж, ааваас нь их хэмжээний мөнгө нэхсэн гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Монгол Улсын иргэн Т.Аятунгааг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллийг Интерполын зүгээс олон улс даяар цацсан учраас монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэд мэдээлээд байгаа. Харин Т.Аятунгаа бүсгүйн тухайд өөртэй нь холбоотой мэдээлэл хэвлэлээр гарсны дараа ч Интерполын албан ёсны сайт руу орж, өөрийнхөө тухай мэдээллийг олж харж үзээгүй байгаа гэдгээ өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ хэлж байсан. Манай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн зүгээс өгч буй мэдээлллээр бол Филиппин улсын хууль хяналтын байгууллагаас Монгол Улсын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэл эрэн сурвалжлах сайтад гарсантай нь танилцсан гэнэ. Гэхдээ цагдаагийн байгууллага үүн дээр тайлбар өгөхгүй гэж байгаа юм.

Ямартай ч Т.Аятунгаатай холбоотой мэдээллүүд цөөнгүй гарч байгаагийн дотор эргэлзээ дагуулах нь ч байна. Ер нь бол олон нийтийн анхааралд байгаа гэхэд болох юм. Тэрчлэн  твиттерт Ayursaikhan, T. гэх нэрээр бүртгэлтэй эрхэм Т.Аятунгаагийн талаар жиргэснийг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top