Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгээгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Тус  газрын албан хаагч Д.Цогтбаатарын талаар 2013.02.21-ний өдөр news.mn сайтад тавигдсан “Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ” гэсэн гарчигтай мэдээлэл нь огт үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй болохыг мэдэгдэж байна.

Энэ мэтээр тагнуулын байгууллагын ажилтнуудыг гүтгэн доромжилсон хууль бус үйл ажиллагаа нь тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд дээрх үйлдлийг хэн, ямар зорилгоор явуулж буйг нягтлан шалгаж байгаа болно гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top