Б.Хурцын хэрэг хаагдаагүй бололтой

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

АТГ-ын дэд дарга Б.Хурц одоогоос хэдэн жилийн өмнө Английн шоронд хоригдож байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тухайн үед түүнийг Германчууд Английн талаас шилжүүлэн авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Гэсэн ч удалгүй уг хэргийг хааснаар манай улс иргэнээ эсэн мэнд эх орондоо авч ирсэн бараг анхны тохиолдол болсон байх. Энэ хэргийн талаар Б.Хурц хэлэхдээ “Та чөлөөтэй” гэснээс өөр үг хэлээгүй хэмээн цухас хэлсэн байдаг.

Харин энэ хэргийн талаар эх сурвалжууд өөр тайлбар өгч байна.  Тодруулбал энэхүү эрүүгийн хэргийг судлахад хугацаа шаардлагатай байсан тул Б.Хурцыг сулласан гэх. Үүгээр ч зогсохгүй Герман нь холбооны улс учраас аль мужийн шүүх түүний хэргийг шийдэх талаар харъяалалын маргаан гарсан байна. Энэхүү маргаан нэг тийш шийдэгдсэний дараа Б.Хурцыг Германы тал шүүх аж.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top