Бурхны шашны нууц тарнийн ёсны очирт бүжиг болох цамыг сэргээх зорилгоор “10 цам" төсөл хэрэгжиж байгаа. Тэгвэл энэ төслийн хүрээнд дахин сэргээж, уламжлалт цамын баг бүжгийг ном ёсны дагуу түмэн олонд хүргэхээр Гандандаржаалин хийд, Мандала бурхан шашны соёлын төвийн тэргүүн н.Батбаяр санаачилжээ. Зураач Ч.Солонго энэхүү төсөлд хувь нэмрээ оруулан 108 цам хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулахаар болжээ. Үзэсгэлэн “Улаан гэр” галерейд энэ сарын 25-нд гарах юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )