“Тэмээн поло-2013” ирэх сард болно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

 

“Тэмээн поло 2013 өвлийн фестиваль” ирэх сарын 9, 10-ны өдрүүдэд “Цонжин Болдог” Чингисийн хөшөө цогцолборт болох гэж байна.  “ Монголын Тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо” ТББ нь Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам болон Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр  тэмээн поло тэмцээн, хурдан тэмээний  уралдаан,тэмээний ноосон болон сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн үзүүлбэр зохиогдохоос гадна үндэсний хувцасны загварын үзүүлбэр зохиогдох гэнэ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top