Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

10.00-12.20 цагт  “Гэрэл шилжүүлэх, хурд тохируулах, суудлын бүсний хэрэглээг сайжруулах” сэдэвт уулзалт Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд болно. 

“MN” мэдээллийн төвд 11.00  цагт МОХ-ноос 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж,  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт БШУЯ-ны 117 тоотод "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" уралдааны дүнг танилцуулж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.Түүний дараа Улаанбаатар ресторанд БШУ-ны сайд Л.Гантөмөр хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчидтэй боловсролын асуудлаар чөлөөтэй ярилцаж, хамт үдийн зоог барина.

12:00 цагт  Япон улсын Засгийн газраас төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр болно.

12.00 цагт Нийслэлийн өмчийн харилцааны газар”Хангарьд” ордны 14 давхарт зөвшөөрөлгүй баригдсан барилгуудтай НЦГ, НОБГ-тай хамтран тэмцэх санамж бичигт гарын үсэг зурна.

Халуун сэтгэл нэгдлийн залуус хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өнөөдөр салхинд гаргаж, нэг өдрийг тоглож өнгөрөөх юм байна.


Европын орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаачдын бичсэн Коммунизмын хар ном”-ыг Монгол хэлнээ орчууллаа. Номын нээлт өнөөдөр 14:00 цагт Интер номын дэлгүүрт болно.

14:00 цагаас СХД-ийн 7-р хорооны иргэний танхимын нээлт тус хорооны байранд болно. Энэхүү нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга болон СХД-ээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар оролцоно.


14.00 цагт Монголын сагсан бөмбөгийн холбоо шинэ удирдлага, зохион байгуулалтад орж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал Монгол Ньюсд зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top