Өдөртөө хүйтний эрч суларна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

                 Өнөө маргаашдаа нийт нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч суларна.

2013 оны 02 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи   баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 22-24 градус, Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

2013 оны 2 дугаар сарын 23-наас 2 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд говь талын нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top