Хар тамхины гэмт хэргээс сэргийлэхээр 165,2 сая төгрөгийг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ерөнхий ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Хар тамхи,мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ” үйл ажиллагааны  төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд  танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд “Хар тамхи,мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх” чиглэлээр 165,2 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Хуульзүйн яам, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд төр захиргааны холбогдох байгууллагууд болон төрийн бус байгууллагууд хамтран цогц арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top