Цус сэлбэлт судлалын Үндэсний төв өдөрт 60-70 хүний цус буюу 1400 нэгж цусыг 50 гаруй эмнэлэгт нийлүүлж байна. Үүнээс дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн цусны тасгууд хамгийн их нэгж цус авдаг бол Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Улсын клиникийн төв эмнэлэг, Гэмтэл, ХӨСҮТ удаалдаг аж. Гэвч өнөөдөр цусны нөөц багасаад байгаа юм. Тиймээс Батлан хамгаалах их сургуулиас санаачлан “Цусаа өгөх энэрэнгүй үйлсийн аян”-ыг эхлүүлжээ. Тодруулбал БХИС-ийн байранд 9-13 цагт цусны төвийн эмч нар очиж оюутнуудаас цус авах үйл ажиллагаа явуулахаар боллоо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )