С.Жавхлангийн мисс эхнэрийн хуучраагүй зургууд

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Нийтийн дууны ханхүү хэмээн өргөмжлөгддөг дуучин С.Жавхлан өдгөө улстөрөөр оролдож, бас дээрээс нь монгол дээр хувцасаар "амьсгалах" болсоор удаж байна. Үндэсэрхэг үзэл нь хэт хөгжиж, үндэснийхээ хувцаснаас салахаа байсан тэрбээр өвөл зунгүй дээлээр гангардаг. Энэ үзлээ ч эхнэртээ "халдааж" мисс гэргийнхээ гоо үзэсгэлэнг дээлээр далдлах болсон. Тиймдээ ч шинэ жилийн үдэшлэгийн даашинзаа дээлээр орлуулахыг гэргийдээ санал болгож, бас нүүрээ будахгүй байхыг зөвлөснөөр С.Жавхлангийн мисс эхнэр "ориг"-оороо ёолкодсон удаатай. Энэ удаагийн "Хуучраагүй зураг" буландаа С.Жавхлангийн гэргий "Шуранхай" хамтлагийн гишүүн, уртын дуучин Г.Эрдэнэчимэгийн зургуудыг онцоллоо.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BOBI(202.179.23.105) 2025 оны 03 сарын 13

Монголын төр засаг,улс төрчид хийж чадаагүйг Эх орноо гэсэн сэтгэлтэй жирийн нэг дуучин залуу хийж Хамаг монголчуудаа оюун санааны хувьд нэгтгэж чадлаа.Сэтгэл хүсэл зүтгэл байвал юугч бүтээж болдогыг ард түмэндээ үг болон үйлдлээрээ харуулж өглөө. Энэ нүсэр их ажилд чинь гэргий Эрдэнэчимэг ухаантай эх орон, эр нөхрөө гэсэн сэтгэлтэй, харахаас сэтгэл татам уян зөөлөн сайхан монгол бүсгүй бүх төрлийн хамгийн их дэмжлэг туслалцаа үзүүлж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ар гэр сайн ханийн дэмжлэггүйгээр эр хүн их зүйлийг бүтээнэ гэж байдаггүй байхаа. Та хоёрын хамаг монголоо гэсэн сэтгэл, урлаг уран бүтээл чинь үргэлж өгсүүр замаар өдөө улам,улам өөдөө явж зоисон хэрэг чинь сэтгэлчилэн бүтэж төрийн сүлд чинь ивээж, бурхан харж явах болтугай.

1  |  0
БОБИ(202.179.27.12) 2025 оны 03 сарын 13

Төрөлхөөсөө гоё сайхан царай зүс бие бялдар заяасан эмэгтэй хүн түүгээрээ гайхуулж явсан дээр шүүдээ. Орой нь хамт унтсан эмэгтэйгээ өглөө босоод танисангүй гэдэг онигоо байдаг биздээ. Жаклин Кеннеди будаг шунх, алт алмаз зэрэг гоёл чимэглэл бараг хэрэглэдэггүй байсан гэдэг.

1  |  0
Бама(103.11.195.144) 2025 оны 03 сарын 13

Нэ дээл хантаазыг хаана хийдэг юм бол?

1  |  0
zochin(182.160.40.204) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ БҮСГҮЙ МОНГОЛ ХУВЦАСТАЙ САЙХАН Л ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙ СОНГОЛТЫГ ХҮНДЭТГЭЕ!

1  |  0
zochin(182.160.40.204) 2025 оны 03 сарын 13

SAIHAN HARAGDAJ BN! MONGOL HUVTSAS SAIHAN SHUDEE!

1  |  0
zochin(122.201.18.10) 2025 оны 03 сарын 13

Yamar huurhun hvvhen be? Jonhene Mongol

1  |  0
Top