Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа ч, эх орондоо эрх чөлөөтэйгээр явж байгаа Т.Аятунгаа өөрийгөө гэмт хэрэгтэн биш, харин хохирогч болсон хэмээн мэдэгдэж байгаа. Түүний ярьснаар охиных нь эцэг болох Чарльз Эргэн гадаа гарчихаад ирье хэмээн охиноо тэвэрч гараад тэр чигтээ сураггүй болсон гэж байгаа. Гэтэл түүний нөхөр Чарльз Эргэн нь "Т.Аятунгаа бяцхан охинтойгоо зүй бус харьцаж, муухай авир гаргасан" гэх үндэслэлээр улсынхаа шүүхэд өгчээ.
Филиппин улсын шүүх уг гомдлыг хянаж, шалгаж үзээд Монгол Улсын иргэн Т.Аятунгаагийн буруу гэдгийг тогтоосон байна.
Харин манай улсаас энэ хэрэгтэй холбоотойгоор Филиппин улсын холбогдох байгууллагад хүсэлт тавьснаар Т.Аятунгаагийн охины эцэг Чарьлз Эргэнийг Филиппин улсаас гаргахыг хориглосон байна. Мөн Т.Аятунгаагийн охиныг буцааж авчирахаар ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )