Батлан хамгаалах яаманд насаараа шахам ажиллаж Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчний командлагч болтлоо өсөн дэвжсэн Бригадын генерал Т.Дашдэлэг хил дамнасан зэвсгийн наймаанд гар бие оролцсон байж болзошгүй байна. Энэ асуудлаар Батлан хамгаалах яамны эх сурвалж ч тэр, цагдаагийн газар ч тэр үгүйсгээгүй хариу өгчээ.
Эл хэргийг цагдаагийн маш нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байсан боловч Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг ОХУ-д айлчлал хийх үеэр ил болсон байна. Ёстой л даравч дардайна, булавч бултайна гэгчийн үлгэр болсон гэхэд хилсдэхгүй.
Сайдын айлчлалын багт Бригадын генерал Т.Дашдэлэгийг оруулсан боловч виз даруулах үеэр түүнийг хилээр гарахыг хориглосныг нь мэдсэн байна. Ингээд л Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчний командлагч Бригадын генерал Т.Дашдэлэгийн булхай илрэх нь тэр.
Тэрбээр энэ сарын 8-ны өдөр өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд эх сурвалжийн хэлж байгаагаар тэтгэвэрт гарах хүсэлтээ өөртөө тавьсан аж. Түүнээс хойш Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчний командлагч Бригадын генерал Т.Дашдэлэгийн бараа Батлан хамгаалах яамаар харагдаагүй бөгөөд өдгөө цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа гэнэ.
Онц ноцтой гэмт хэргийн ангилалд ордог эл зэвсгийн наймааны хэрэгт нэг бус хүн холбогдож магадгүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор эл хэрэг нь шалгагдаж байгаа аж.
Дашрамд дурьдахад манай улсад хил дамнуулан зэвсгийн наймаа хийсэн болон, хийхийг завдсан гэх хэргээр үззхээс ял сонсон шоронд хоригдсон хүмүүс цөөнгүй байдаг аж. Наад зах нь урд хөрш руу гаргаж байгаа нүүрсний дор буу нуун авч гарсан манай улсын хоёр иргэн хятадын шүүхээс ял сонсон хоригдож байсан удаатай.
Харин томоохон албан тушаалтнуудын тухайд ТЕГ-ын дэд дарга асан н.Жаргалсайхан нь оросуудтай хамтран олон жилийн турш зэвсгийн наймаа хийж байсан талаар нийтлэлч Баабар бичиж байв.
Мөн зэвсгийн наймаанд хэлмэрчилж байсан манай улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсын иргэн Нажиб Разак нь Багиндагийн захиалгаар харамсалтайгаар амиа алдсан гээд зэр зэвсэгтэй холбоотой цөөнгүй асуудалд манайхан орооцолддог байна.
Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 5 )
Ард нь үлдсэн ЗХЖШ-ын дарга Бямбажавыг яагаад шалгахгүй байна түүнээс илүү мөнгө зувчуулж байгаа нөхөр Жнь: Онгоцны аэродром засна гэж, Спорт заал барихаар иөгөөх нь 2 давхартаа орж яваад нураад унчихсан, 017 захираг түрүүвч нь гэдгийг арми даяар мэднэ ил хэргээ шалгаж болдоггүй юм уу АТГ болон Цагдаагийн байгууллага минь юманд хязгаар бий арай дэндэж байгааг үе үеийн сонин сэтгүүл цухасхан дурьдаж байгаа
Gol hvn ni Byambajav baij taara ene hvniig sain shalgah heregtei oshoo olon ym garna da
Үнээн ядаж тэр дэлгэц төслийг нь ш****гадаг газар ш****гах хэрэгтэй. Новшийн амьтад наад хоёр чинь нүүрэн дээр нь ч сайдынх нь өмнө ч хэлж байсан
Энэ новш өөр их юм хийсэндээ.Сах**** Бябажав энэ хоёрын б****аг үүгээр дуусахгүй
Бямбажав Дашдэлэг 2-ийг шоронд хурдан хийх хэрэгтэй. Сайн ш****гаж чаддаг бол их юм гарна даа наад 2оос чинь.