БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт энэ сарын 13-нд мэндэлсэн гурван ихэр охин Соёл-Эрдэнэ овогтой Хос-Аялгуу, Хосзаяа, Хос-Учрал нар эх Б.Батчимэгийн хамт энэ сарын 24-нд “KAL” компанийн нислэгээр эх орондоо ирэх гэж байна.
Эх үрсийн биеийн эрүүл мэндийн байдал сайн байгаа аж. Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтсээс эх Б.Батчимэгтэй амаржсан өдрөөс холбогдон баяр хүргэж, зохих дэмжлэг туслалцааг үзүүлсэн гэх ГХЯ-аас манайд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )