Монголын Оюутны Холбооноос 2013 – 2014 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажлын товч тайланг мэдээллээ. Монголын оюутны холбооноос бодлого төлөвлөлтийн хүрээнд дараах томоохон ажлуудыг эхлүүлээд байгаа юм байна. Тодруулбал, оюутны үндэсний тэтгэлэгийн олголтонд хяналт тавих, олгох үйл явцыг хурдан шуурхай, чирэгдэлгүй болгохын тулд оюутны үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг оюутны картаар дамжуулан шууд оюутанд өөрт нь олгох бөгөөд энэ ажлыг банкууд болон БШУЯ –тай хамтран зохион байгуулж байна. Мөн “Оюутны Өргөө” хөтөлбөр1000 оюутны байрны менежментийг хийх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг эхлүүлэх, “Мэргэжил сонголт” вэб сайт нээж ажиллуулах, ЕБС төгсөгчдөд мэдээлэл зөвлөлгөө өгөх, мэргэжлээ зөв сонгоход нь туслалцаа үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэх зорилгоор мэргэжил сонголтын нэгдсэн сайтыг нээж, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Үүнээс гадна дэлхийн томоохон их дээд сургуулиудад оюутан зуучлах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ хуурамч диплом үйлдвэрлэгчтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байгаагаа өнөөдөр тайлагналаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )