Э.Галданбошгот, Ж.Раднаабазар, Г.Лувсанцэвээний гудамжтай боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зарим гудамжийг нэрлэх тогтоол гаргасан байна. Өөрөөр хэлбэл :

  • Баянгол дүүрэг, Замчдын гудамжнаас хойш Баянгол дүүргийн шүүхийн зүүн талаар Гранд плаза руу Сөүлийн гудамж хүртэлх гудамжийг Ж.Раднаабазарын гудамж;
  • Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог Их тойруугийн уулзвараас ногоон нуурын баруун талаар хойшоо 32-ын тойрог буюу Цагдаагийн гудамжны төгсгөл хүртэл гудамжийг Э.Галданбошготын гудамж;
  • Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөөнөөс Кино үйлдвэрийн уулзвараар хойш Б.Доржийн гудамж хүртэл Г.Лувсанцэвээний гудамж хэмээн нэрлэхээр боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top