“Тэнгис”-ийн урд нас барсан залуугийн аминд хүрэгчдийг удахгүй шүүнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

 

Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд талд баригдаж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж хүний амь нас эрсдсэн ноцтой хэрэг гарсан билээ.  Уг хэрэгт холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж , өнгөрсөн оны  арваннэгдүгээр сард  Нийслэлийн прокурорын газраас АТГ үргэлжүүлэн шалгаж эхэлжээ.

 Барилгын компаний хоёр ажилтныг хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчин, хүний амь эрсдэхэд хүргэсэн хэргийг дээрх хэргээс тусгаарлаж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Тодруулбал, энэ хэрэгт холдбогдуулан барилгын гүйцэтгэгч компаний ажилтан н.Батбилэг, н.Оюунгэрэл нарт Эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчиж, хүний амь эрсдэхэд хүргэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэг удахгүй шүүхэд шилжих ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S.T(203.194.114.241) 2025 оны 03 сарын 13

Энэ 2 хүнээс гадна захи****агч этгээдэд хариуц******** шударга оногдуулах хэрэгтэй。Захи*** *агч луйврын аргаар ажил эхлээгүй бол энэ 2 хүн юу гэж шийтгүүлэх юм бэ!

1  |  0
Top