Москва хотноо байрлах Монгол улсын ЭСЯ-ны барилгыг зарсан, түрээслэсэн дотор нь Солонгос хоолны газар ажлуулж байгаа гэх шум гарсан билээ. Тэгвэл манай улсын ЭСЯ-ны мэдэл дэх эл барилгыг үнэхээр түрээслэсэн эсвэл хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгахаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгвэл тус ажлын хэсгийг очихоос өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэнг АТГ-аас дуудсан гэнэ. Өдгөө тэрбээр эх орондоо байгаа бөгөөд ирэхээсээ өмнө элчин сайдын аж ахуй хариуцсан даргыг халсан байна. Үүний улмаас ажлын хэсгийн ажил удаашралтай байгаа гэнэ. Гэхдээ ажлын хэсэг хяналт шалгалт хийсээр байгаа ажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )