Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар уран бүтээлчдэд шагнал олгох шийдвэр гаргалаа. Тодруулбал Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад есөн сая, БНХАУ-д зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт гучин дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top