Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгохыг хориглов

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байх тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын 53 тоот захирамж гарчээ. Уг захирамж энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөгдөх юм байна. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцах үеэр гэмт хэргийн гаралт харьцангуй бага байгаа хэдий ч архидан согтуурсны улмаас осгосон золгүй тохиолдол хэд хэд гарсан болохыг анхааралдаа авсан нь энэ аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top