Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олон талт үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн өмгөөллийг сайжруулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тариалан эрхлэгчдийн зөвлөлийн ээлжит хурлыг энэ сарын 26-ндзохион байгуулна. Хурлаар 2013 онд газар тариалангийн зөвлөлийн хүрээнд хийх ажлууд, "Нэг зөвлөл, нэг хууль" санаачилгын хүрээнд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулах, салбарын гишүүдийн саналыг авах юм. Мөн газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, өсөлтийг хангах, таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Монголын тариаланчдын холбоотой хамтран ажиллахаар болжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )