Гаалийн удирдлагууд зөвлөлдөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

 

“Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” Гаалийн Ерөнхий газарт 2013 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнөөр гаалийн байгууллагын 2012 оны ололт амжилт, хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж цаашдын зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар зөвлөлдөж, зөвөлгөөний үед газар, хороодын дарга нар 2013 оны үр дүнгийн гэрээгээ байгуулан үүрэг, даалгавар аван ажилдаа орно. Зөвлөгөөнд гаалийн байгууллагын удирдлагууд, Сангийн сайд Ч.Улаан, Гандан Тэгчилэн хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц нар оролцоно.    ГЕГ-ын дарга О.Ганбат “Гаальчдын сэтгэлгээний хандлагын түвшин нь гаалийн байгууллагын үнэлэмжийн шалгуур болох нь”сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд Хяналт  шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас харьяа гаалийн газар, хороодын 2012 оны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт, үр дүнгийн гэрээний биелэлтийн талаарх танилцуулга, мэдээлэл хийнэ.  Мөн Сангийн сайд Ч.Улаан үг хэлж, Гандан Тэгчилэн хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц “Хүн хоорондын харилцаа бол нийгмийн харилцаануудын анхдагч мөн” сэдвээр илтгэл тавина.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top