Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

2013 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор болон Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 15-20 градус, Эгь-Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top