Эмч нар ёс зүйгээ хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

 

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт Уулзалт- зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос хамтран 2013 оны 2 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Нээлтийн үйл ажиллагаа 2 дугаар сарын 25-ны 08:30 цагт ЭМЯ-д эхлэх юм байна. Уг зөвлөгөөнд  Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төв эмнэлгүүдийн болон аймаг, дүүргийн ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга нар оролцох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top