Засгийн газраас Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих бодлогын хүрээнд барилгын аж ахуйн нэгжүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулахаар боллоо.
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Орон сууцны санхүүжилтийн корпораци хамтран “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 26-ны 10 цагт МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцох юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )