Замуудыг угаана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

 

Нийслэлийн төв замуудыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн угааж, цэвэрлэхээр болжээ. Үүний тулд нийслэлийн Захирагчийн аж­лын албаны Хот тохижилтын газраас зориулалтын автозам угаадаг долоон автомашин оруулж ирэхээр төлөвлөөд бай­гаа аж. Ингэснээр хотын төвд байрлах автозамуудыг долоо хоногийн гурван өдөр угааж бусад өдөр соруулж цэвэрлэдэг болох юм.  Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам гэсэн хотын төвийн замуудыг автозамын хөдөлгөөн зогссон үе буюу 03.00-07.00 цагийн хооронд цэвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Одоо­гоор ямар компани аль улсаас тус автомашиныг оруулж ирэх нь тодорхойгүй байгаа бөгөөд гэрээний шатанд яригдаж байгаа юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top